Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГА ШИЛЖҮҮЛЭН АШИГЛУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАРИЛГА ШИЛЖҮҮЛЭН АШИГЛУУЛАХ ТУХАЙ


2002 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 184



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших төрийн өмчийн 16 дугаар байрыг Монгол Улсын Их сургуулийн мэдэлд балансаас балансад шилжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.


2. Шилжүүлж байгаа барилгыг сургалтын зориулалтаар ашиглуулах, ашиглалтын зардлыг Монгол Улсын Их сургуулийн өөрийн үйл ажиллагааны орлогоос нь санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН


Байгаль орчны сайд бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч У.БАРСБОЛД