Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГА ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАРИЛГА ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ


2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 271



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Төрийн өмчийн 15 дугаар байрыг төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын балансад үйлчилгээний зориулалтаар шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.


2. Төрийн өмчийн 15 дугаар байрын барилгад оруулсан 59945686.0 (тавин есөн сая есөн зуун дөчин таван мянга зургаан зуун наян зургаан) төгрөгийн хөрөнгө оруулалтаас уг байрын түрээсийн төлбөрийн үлдэгдэл, эзэмшүүлж байсан үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлыг хасч түрээслэгч “Цаст-У” ХХК-тай тооцоо хийхийг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд тус тус даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН