Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН АЖЛЫН ДУТУУ САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАРИЛГЫН АЖЛЫН ДУТУУ САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ


2001 оны 6 дугаар сарын 6-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 121



Төмөрлөгийн үйлдвэрийн өнөөгийн хүнд байдлыг арилгаж, цаашдын хэвийн ажиллагаа, хувьчлах бэлтгэл ажлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Дархан-Уул аймаг дахь “Төмөрлөгийн үйлдвэр” УҮГ-ын барилга байгууламжийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан ОХУ-ын “Зарубежстрой” компанид төлөх барилгын ажлын санхүүжилтийн өрийн үлдэгдэл болох 113200 (нэг зуун арван гурван мянга хоёр зуун) ам.доллартай тэнцэх мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН