Хэвлэх DOC Татаж авах
БАЙГАЛИЙН ЗАРИМ НӨӨЦ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАЙГАЛИЙН ЗАРИМ НӨӨЦ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ


1998 оны 5 дугаар сарын 6-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 67



Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Тосон-Хулстай, Хар-ямаат, Яхь нуурын байгалийн нөөц газрын хилийн заагийг хавсралтын ёсоор тогтоосугай.


2.Эдгээр байгалийн нөөц газрын хамгаалалтыг холбогдох хуульд заасны дагуу зохион байгуулахыг Байгаль орчны сайд С.Баярцогт, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ


Байгаль орчны сайд С.БАЯРЦОГТ