Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ХУВЬЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАНКНЫ ХУВЬЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


2000 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 15



Улсын Их Хурлын 1999 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан “Банкны хувьчлалын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн 15-д заасны дагуу Монгол банктай зөвшилцөн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.”Банкны хувьчлалын хөтөлбөр”-ийг хавсралтын ёсоор баталсугай.


2.Банкны хувьчлалыг дээрх хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэхийг Сангийн сайд Я.Очирсүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Сангийн сайд Я.ОЧИРСҮХ