Хэвлэх DOC Татаж авах
БАРАА ГАРГАХ, НӨХӨН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАРАА ГАРГАХ, НӨХӨН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ


2001 оны 7 дугаар сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 160



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймагт улсын нөөцөөс хавсралтад заасан хуваарийн дагуу бараа, материал олгож 2001 оны 10 дугаар сард багтаан нөхөн бүрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд, улсын нөөцөөс гаргасан бараа, материалыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 76,0 (далан зургаан) сая төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгөхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд тус тус зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН