A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАРИЛГА ШИЛЖҮҮЛЭХ, ХУДАЛДАХ ТУХАЙ

1998 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 93

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Ардын банк /хуучин нэрээр/-ны нэрээр баригдсан барилгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, уг барилгыг конторын зориулалтаар Засаг даргын дэргэдэх зарим хэрэгжүүлэгч агентлагт эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ж.Наранцацралт нарт тус тус даалгасугай.

2.Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зарим хэрэгжүүлэгч агентлагийг төвлөрүүлэн байрлуулах болсонтой холбогдуулан нийтийн дуудлагын худалаагаар худалдах барилгын жагсаалтыг хавсралтын ёсоор баталж, тэдгээрийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу худалдахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгасугай.

3.Ардын банкны барилгын үнэ /3,5 тэрбум төгрөг/-ийг төлөхдөө хавсралтад дурдсан барилгыг дуудлагаар худалдсан үнээр 1998 оны Ш улиралд төлбөр хийж, үлдэх хэсгийг төсвийн бус эх үүсвэрээр 2000 оны П улиралд багтаан улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх гэрээг Сангийн сайдтай байгуулж, хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ж.Наранцацралтад даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 227 дугаар тогтоолоор батлагдсан "Дуудлагын худалдаагаар хувьчлах барилга байгууламж, тоног төхөөрөмжийн жагсаалт"-ын 2-ыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Б.БАТБАЯР