Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн /1907-МОН/гэрээний дагуу хэрэгжиж байгаа "Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйн хөгжлийн хоёрдугаар үе шатны төсөл"-ийн хүрээнд зээлийн хөрөнгөөр гадаадаас нийлүүлэгдэх машин механизм, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, материалыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР