A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАЙГАЛИЙН БҮСЧЛЭЛД ХАМРАГДАХ СУМДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 71

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын байгалийн бүсчлэлд хамрагдах сумдын нэрийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Норматив тогтоох тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн норматив"-ын "1. Дархан цаазат болон байгалийн цогцолборт газар" гэснээс бусад заалт, хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Байгаль орчны сайд И.ЭРДЭНЭБААТАР