Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГА ХУДАЛДАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАРИЛГА ХУДАЛДАХ ТУХАЙ


2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 331



Иргэний хуулийн 105.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Чингэлтэй дүүргийн IY хорооны нутаг дэвсгэрт байрлах “М-Ти-Эс” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа төрийн өмчийн ХХIII байрыг дахин үнэлгээ хийлгэсний үндсэн дээр “М-Ти-Эс” ХХК-д худалдахаар санал болгож татгалзсан нөхцөлд нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд зөвшөөрсүгэй. 


            Монгол Улсын Ерөнхий сайд                                                С.БАТБОЛД 


            Монгол Улсын сайд, 


           Засгийн газрын Хэрэг 


           эрхлэх газрын дарга                                                                Ч.ХҮРЭЛБААТАР