A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙ

2006 оны 8 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 192

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын Боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г сайшаасугай.

2. Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, нэгдсэн төсөвт тусгаж гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт даалгасугай.

3. Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, төлөвлөгөөний биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллан хэрэгжилтийн явцыг жил бүрийн 9 дүгээр сарын эхний хагаст Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН