A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАГШ НАРЫН УЛСЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 254

1. Монголын багш нарын улсын анхдугаар зөвлөлгөөнийг 2007 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын багш нарын холбооны саналыг зүйтэй гэж үзсүгэй.

2. Анхдугаар зөвлөлгөөний бэлтгэл ажлыг сайтар ханган, зохион байгуулалтын өндөр түвшинд хийх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН