A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-11-2-ны өдрийн 431-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 47

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын Тариач ХҮ талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах тухай Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, БНХАУ-ын "Чайна Голден Сий Петролиум Эксплорэйшн Корпорэйшн" компанийн хооронд 2007 оны 2 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Сангийн сайд бөгөөд Үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч
М.ЭНХБОЛД Н.БАЯРТСАЙХАН