A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 66

Улаанбаатар хот

БАЙГУУЛЛАГЫН БАЙРШЛЫН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын одоогийн байрлаж байгаа байранд байршуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР