A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ТУХАЙ

2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 140

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт ой, хээрийн түймэр унтраахаар нислэг үйлдэж байсан "МИ-8" маркийн 8220 дугаартай нисдэг тэрэг осолдсонтой холбогдуулан дор дурдсан хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй:

а) албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь үрэгдсэн онцгой байдлын албаны 12 ажилтан, хил хамгаалах албаны 2 ажилтны ар гэрт нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33.7.3, 34.2-ын дагуу олгох 5 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжид шаардагдах 197572.9 (нэг зуун ерэн долоон сая таван зуун далан хоёр мянга есөн зуун) мянган төгрөгийг;

б) Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20.1-д заасны дагуу олгох оршуулгын тэтгэмжид тус бүр 148.5 (нэг зуун дөчин найман мянга таван зуун) мянган төгрөг, ар гэр тус бүрийн нэмэлт зардалд шаардагдах 1000.0 (нэг сая) мянган төгрөг, нийт 16079.0 (арван зургаан сая далан есөн мянган) мянган төгрөгийг;

в) Галын аюулгүй байдлын тухай хуулийн 11.1-д заасны дагуу даатгалд хамрагдаагүй төрийн албан хаагч 4 хүний ар гэрт даатгагчаас авах нөхөн төлбөрийг дүйцүүлэн тус бүр 5000.0 (таван сая) мянган төгрөг, нийт 20000.0 (хорин сая) мянган төгрөгийг;

г) ослын улмаас эмчлүүлж байгаа иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж болгон тус бүр 3000.0 (гурван сая) мянган төгрөг, нийт 24000.0 (хорин дөрвөн сая) мянган төгрөгийг.

2. Ослын улмаас эмчлүүлж байгаа иргэдэд хууль тогтоомжийн дагуу олгох тэтгэмж, нөхөн олговрын тухай асуудлыг эмнэлгийн магадалгаа, дүгнэлтийг үндэслэн боловсруулж Засгийн газарт оруулахыг Монгол Улсын сайд С.Отгонбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Сангийн сайд Монгол Улсын сайд
М.ЭНХБОЛД Н.БАЯРТСАЙХАН С.ОТГОНБАЯР