A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАЙГУУЛАМЖ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2007 оны 8 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 196

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 1, 2, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлалтай Сангийн яамны мэдэлд байгаа шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийг иж бүрнээр орон тоо, төсвийн хамт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын харьяалалд шилжүүлсүгэй.

2. Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн зах зээлийн үнийг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар тогтоолгон төрийн өмчид бүртгүүлж, ажлын хэсэг байгуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН Үйлдвэр, худалдааны сайд Ц.ДАВААДОРЖ