A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН НЭМЭГДЭЛ ХӨЛСНИЙ ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 219

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН НЭМЭГДЭЛ ХӨЛСНИЙ ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Төрийн албаны тухай хуулийн 28.9 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн нэмэгдэл хөлсний хэмжээг 1 дүгээр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, албан бус боловсролын багш,сургуулийн сургалтын менежер,цэцэрлэгийн арга зүйчид мэргэжлийн боловсрол, сургалтын багш олгох мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

(2-р хавсралт болон хавсралтын нэрэнд ЗГ -ын 2010-06-09-ний 148-р,1-р зүйл болон 2-р хавсралтын гарчигт ЗГ-ын 2013-1-26-ны 29-р тогтоолоор өөрчлөлт орсон.)

(ЗГ-ын 2013-6-26-ны 229-р тогтоолоор 3-р хавсралтыг нэмсэн.)

2. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, холбогдох албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулж мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД            

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН