Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС

ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлсүгэй. /Энэ зүйлд 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/Хэвлэх

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг  “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн” ангиллын дагуу Засгийн газар батална.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ