A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2009 оны 82-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 198

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 18 дугаар хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд дор дурдсан өөрчлөлт оруулсугай:

1."Гишүүд" гэсэн хэсгийн "Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр" гэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн бодлогын зөвлөх Л.Лхагва (зөвшилцсөнөөр) гэж нэмсүгэй;

2. Мөн хэсгийн "Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн ёслол, үйлчилгээний салбар хорооны дарга Х.Бэхбат" гэснийг "Гадаад хэргийн дэд сайд, Төрийн ёслол, хүндэтгэлийн салбар хорооны дарга Б.Энхмандах" гэж, "Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хэв журмын салбар хорооны дарга М.Ганболд" гэснийг "Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Хэв журмын салбар хорооны дарга Ч.Амарболд" гэж, "Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Ц.Уугангэрэл" гэснийг "Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Батзориг" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР