Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ,НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ,НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО БАТЛАХ ТУХАЙ


2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 74



Барилгын тухай хуулийн 5.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог хавсралт ёсоор баталсугай.


2. Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг боловсруулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай. 


                                     Монгол Улсын Ерөнхий сайд                                                           С.БАЯР 


                                      Зам,тээвэр,барилга,хот 


                                        байгуулалтын сайд                                                                            Х.БАТТУЛГА