


БАРИЛГА ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ /Төрийн өмчийн 1 дүгээр байрыг/
2002 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 60
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн өмчийн 1 дүгээр байрыг хурлын заал, гуанз, гараашийн хамт Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын мэдэлд Засгийн газрын байрны зориулалтаар балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.
2. Барилгыг зохих журмын дагуу хүлээн авч байрны захиргаа байгуулан ашиглалт, үйлчилгээнд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар (Ж.БАДРАА)-т даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН
