A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1999 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 70



Баруун бүсийн эрчим хүчний системд холбогдсон аймгуудын эрчим хүчний хангамжийг сайжруулах, цахилгаан эрчим хүчний үнийн ялгааг багасгаж үйлдвэрлэл эрхлэх таатай орчин бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Баруун бүсийн эрчим хүчний системд холбогдсон Ховд, Увс, Баян-өлгий аймгуудын борлуулж байгаа цахилгааны үнийг дизель станцтай аймгуудад мөрдөж буй үнэтзй ижил түвшинд ойртуулах арга хэмжээ авахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүүд зөвшөөрсүгэй.


2.Баруун бүсийн эрчим хүчний системийн хэмжээгээр үнийн өөрчлөлтөөс гарах алдагдлыг Эрчим хүчний удирдах газар өөрийн борлуулалтын өртөгт оруулан тооцож байсугай.


З.Баруун бүсийн эрчим хүчний систем болон дээрх аймгуудын цахилгаан шугам сүлжээний газруудын өртөг зардлыг бууруулах, Эрчим хүчний удирдах газраас олгох алдагдлын зөрүүг тогтоох зорилгоор аймгуудын Засаг дарга нартай хамтарсан ажлын хэсгийг зохион байгуулж ажиллахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүүд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ


ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД Г.БАТХҮҮ