Хэвлэх DOC Татаж авах
ВИЗИЙН ХУУДАС ХЭВЛҮҮЛЭХ ЗАРДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ВИЗИЙН ХУУДАС ХЭВЛҮҮЛЭХ ЗАРДЛЫН ТУХАЙ


2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 296



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Монгол Улсын виз (1 сая) бүхий 334 мянган хуудас хэвлүүлэх зардалд зориулан 362624 (гурван зуун жаран хоёр мянга зургаан зуун хорин дөрвөн) евротой тэнцэх хэмжээний хөрөнгийг улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр Гадаад хэргийн яаманд ашиглуулахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.


                                  Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч                                                            М.ЭНХБОЛД


                                  Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч                                                                                      Н.БАЯРТСАЙХАН