Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ


2000 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 57



Гаалийн тарифын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З дахь заалт, “Засгийн газарт эрх олгох тухай” Улсын Их Хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Импортлох таваарын улаанбуудай, малын тэжээл, таримлын үр, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварын хувь, хэмжээг 2000 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд “О” байхаар өөрчилсүгэй.


2.Хилийн Цагааннуур, Даян, Асгатын гол, Бургастай, Арц суурь, Тэс, Давст, Тээл, Боршоо, Байтаг, Ярант боомтоор импортлох гурилын гаалийн албан татварын хувь, хэмжээг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд “О” байхаар өөрчилсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Сангийн сайд Я.ОЧИРСҮХ


Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН