A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГААЛИЙН ТАРИФЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

2004 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 12

Гаалийн тарифын тухай хуулийн 6 дугаар зүйл, Засгийн газарт эрх олгох тухай 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хилийн Сүхбаатар, Алтанбулаг, Эрээнцав, Замын-Үүд, Цагааннуур, Ярант, Боршоо боомтоор 2004 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2004 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд импортлох хүнсний буудай, үрийн буудай, 2004 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2004 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хилийн бүх боомтоор импортлох гурилын гаалийн тарифын хувь хэмжээг "О" байхаар тус тус өөрчлөн тогтоосугай

2. Гурил, гурилан бүтээгдэхүүний хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах асуудалд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ