A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГААЛИЙН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 87

Гаалийн тарифын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Улсын Их Хурлын 2000 оны 28 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хилийн Цагааннуур, Даян, Асгатын гол, Бургастай, Арц суурь, Тэс, Давст, Боршоо, Байтаг, Ярант, Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянтэс, Ханх боомтоор 2001 оны 6 дугаар сарын 1 хүртэл хугацаанд орж ирэх гурилын импортын гаалийн татварын хувь хэмжээг "О" байхаар өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ