Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГААЛИЙН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ


2001 оны 5 дугаар сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 107



Гаалийн тарифын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З дахь заалт, Засгийн газарт эрх олгох тухай 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх зориулалтаар 2001 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2001 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд импортолсон буюу импортлох вакцин, хаврын тариалалтад зориулж 2001 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд импортлох үрийн улаан буудай, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах импортын гаалийн татварын хувь, хэмжээг тус тус "О" байхаар өөрчилсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ