A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГААЛЬ, ХУДАЛДААНЫ АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1997 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 48

Гурилын хангамжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4, Худалдааны албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Энэ тогтоол гарсан өдрөөс эхлэн 1997 оны 8 дугаар сарын 10 хүртэл хугацаанд импортолсон үрийн болон таваарын буудайг худалдааны албан татвараас чөлөөлөхийг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй. /1997 оны 149 дүгээр тогтоолоор зарим үгийг хассан/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БӨГӨӨД

САНГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ш.АЛТАНГЭРЭЛ