Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 10 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан, цахилгаан холбооны газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Булган-Мөрөнгийн хооронд агаарын шилэн кабелийн дамжуулах сүлжээ байгуулах” төслийн хүрээнд импортоор нийлүүлэгдэх материал, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР