- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацтай байгуулсан гэрээний дагуу "Тээвэр сэргээх төсөл"-ийн хүрээнд 1994-1995 онуудад нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээний зориулалтаар нийлүүлэгдсэн 44 автобус, 9 троллейбусыг гаалийн албан татвар /173.0 сая төгрөг/-аас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A