- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
2004 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 77
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Уул уурхайн салбарт шинэ техник, технологи эзэмшсэн мэргэжилтэй ажилчид дутагдаж байгааг харгалзан ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Алтан дорнод-Монгол" компанийн 2004 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг 75 хүртэл нэмэгдүүлэхийг зөвшөөрсүгэй
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A