A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2004 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 188

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дөргөний усан цахилгаан станцыг барих БНХАУ-ын гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны "Шанхай" группийн 23 мэргэжилтэнг 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс, 88 мэргэжлийн ажилчин, мэргэжилтэнг 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс тус тус 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт даалгасугай

2. "Шанхай" группийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР