A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Авто зам хөгжүүлэх 2 дахь төсөл"-ийн хүрээнд Налайх-Мааньт-Чойрын чиглэлийн 200 км хатуу хучилттай зам барих БНХАУ-ын "China Tiesiju Civil Enjineering Group" компанийн мэргэжлийн 1100 ажилтанг 2004 онд үе шаттайгаар авч ажиллуулахыг зөвшөөрч тэдгээрт Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт даалгасугай

2. "China Tiesiju Civil Enjineering Group" компанийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй .

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР