Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

 1 дүгээр зүйл. 

Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн ¹1700-MON гэрээний дагуу хэрэгжиж байгаа “Авто зам хөгжүүлэх хоёр дахь төсөл”-ийн хүрээнд зээлийн хөрөнгөөр гадаадаас нийлүүлэгдэх зам засвар, арчлалтын машин механизм, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР