A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВЬ ТОГТООХ ТУХАЙ

2005 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 99

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Уул уурхайн салбарт шинэ техник, технологи эзэмшсэн инженер, техникийн ажилтан дутагдаж байгааг харгалзан ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Алтан Дорнод-Монгол" ХХК-ийн 2005 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг нийт ажиллагчдын 65 хувь байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.БАЯРСАЙХАН