A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАДААД ХУДАЛДААНЫ НЭГ ЦЭГИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 251

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гадаад худалдааны нэг цэгийн цахим үйлчилгээ"-ний хөтөлбөрийг ажлын хэсэг байгуулан боловсруулж энэ оны IҮ улиралд багтаан Засгийн газарт оруулж батлуулахыг Сангийн сайд Н.Баяртсайханд даалгасугай.

2. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 66 дугаар тогтоолоор баталсан 17 дугаар хавсралтад "43. Гадаад худалдааны нэг цэгийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг удирдан зохицуулах ажлын хэсэг-Сангийн сайд" гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН