Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН САХИЛГЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН САХИЛГЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ


2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 90



Гаалийн тухай хуулийн 284.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. "Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 


                        Монгол Улсын Ерөнхий сайд                                      С.БАЯР                


                       Сангийн сайд                                                                   С.БАЯРЦОГТ