A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Дугаар 136

2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 18.1.2, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу Говь-Алтай аймгийн Тайшир, Дорноговь аймгийн Эрдэнэ, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт байгуулагдсан газар хөдлөлтийг судлах "ERMAR", "ALMAR", "DOMAR" сүлжээ станц байрладаг газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын талбайг кадастрын зураг зүйн бүртгэл болон мэдээллийн санд оруулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

3. Тусгай хэрэгцээнд авсан газрын талбайтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуулын талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээр нөхөн сэргээлт хийлгэж зохих журмын дагуу хүлээж авах ажлыг зохион байгуулахыг Говь-Алтай, Дорнод, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.ДАШДОРЖ