Хэвлэх DOC Татаж авах
Д.РАВЖААГИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

Д.РАВЖААГИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ


1993 оны 3 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 42



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Монголын соёлын нэрт зүтгэлтэн ноён хутагт Дулдуйтын Равжаагийн мэндэлсний 190 жилийн ойг 1993 оны 8 дугаар сард тэмдэглэх талаар Соёлын яам, Дорноговь аймгийн Засаг даргаас тавьсан саналыг зүйтэй гэж үзсүгэй.


2.Д.Равжаагийн мэндэлсний 190 жилийн ойг тэмдэглэхэд дэмжлэг болгон 500000 (таван зуун мянга) төгрөгийг Засгийн газрын бэлтгэл хөрөнгөнөөс гаргахыг Сангийн сайд н.Даваасамбууд зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Соёлын сайд Н.ЭНХБАЯР