Хэвлэх DOC Татаж авах
ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД НАСТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД НАСТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1998 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 134



НҮБ-аас 1999 оныг “Олон улсын ахмадын жил” болгосонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Баруун хилийн тулгаралт,Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад настан бүрт 200,0 мянган төгрөг, 1939, 1945 оны дайнд оролцсон ахмад настан бүрт 500,0 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг 1999 оны 9 дүгээр сард багтаан олгохыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Батбаярт даалгасугай.


2.Нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах зардлыг 1999 оны улсын төсөвт тусгуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярт даалгасугай..


З.Ахмад дайчид, өндөр настнуудад зориулсан байнгын ажиллагаатай цогцолборыг Улаанбаатар хот, аймгуудын төвд эмнэлэг, сувилал, амралт, халамжийн төв, сургууль зэрэг бололцоотой байгууллагыг түшиглүүлэн 1999 оны I улиралд багтаан зохион байгуулж ажиллуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ


Эрүүл мэнд,нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.БАТБАЯР


Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР