Хэвлэх DOC Татаж авах
ДАНИ УЛСЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ АШИГЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДАНИ УЛСЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ АШИГЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 169



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Данийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Монголын хэвлэлийн хүрээлэн, сонины хэвлэх үйлдвэр" төслийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулан удирдах Монголын талын хороог хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр баталсугай. /Энэ хэсгийг 1996 оны ЗГ-ын 238 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон


2.Хүүхэд, залуучуудын хэвлэлийн үйлдвэрийн зориулалтаар улсын төсвийн болон зээлийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгын "Б" корпусыг сонины хэвлэх үйлдвэр, хэвлэлийн хүрээлэнд шилжүүлэн ашиглуулах нь зүйтэй гэж үзсүгэй.


3.Хэвлэлийн хүрээлэн, сонины хэвлэх үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааг байгуулан ажиллуулж, 1993 оны 12 дугаар сарын 1-нээр тасалбар болгон үйлдвэрийн барилга ("Б" корпус), түүнийг барихад зориулж "Монгол хэвлэл" компани, "Монгол даатгал" банкнаас авсан зээлийг хүүгийн хамт албан ёсоор түүнд шилжүүлэх, хэвлэх үйлдвэр, хүрээлэнг төсөлд заасан графикт хугацаанд нь ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол улсын Соёлын сайд, Монголын талын хорооны дарга (Н.ЭНХБАЯР)-д үүрэг болгосугай.


4."Хэвлэлийн хүрээлэн, сонины хэвлэх үйлдвэр" төслийг хэрэгжүүлэхэд монголын талаас оруулах хувь хөрөнгийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалтын сангаас олгох арга хэмжээ авахыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН