Хэвлэх DOC Татаж авах
ДАРХАН ХОТ ДАХЬ ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН САНХҮҮГИЙН ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДАРХАН ХОТ ДАХЬ ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН САНХҮҮГИЙН ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1995 оны 3 дугаар сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 42



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Дархан хот дахь хар төмөрлөгийн үйлдвэр (цаашид "хар төмөрлөгийн үйлдвэр" гэх)-ийн үйл ажиллагааг тогтворжуулах, санхүүгийн чадавхийг дээшлүүлж, үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тус үйлдвэрт урьд онуудад төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр олгосон хөрөнгөөс 1994-1998 онд төлөх хугацаатай 1585,З сая төгрөгийн төлбөрийн хугацааг гэрээ тус бүрт З жилээр хойшлуулж тооцохыг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д зөвшөөрсүгэй.


/2, 3 дахь хэсгийг Засгийн газрын 1997 оны 149 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


4.1991 онд "Монголимпэкс" нэгдлээс хар төмөрлөгийн үйлдвэрийн гадаад зээлийн төлбөрт төлсөн 148,6 сая төгрөгийг уг нэгдлийн татварын төлөлтийн дутуугаар суутган тооцохыг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), Улсын татварын ерөнхий газар (Л.ПҮРЭВДОРЖ)-т зөвшөөрсүгэй.


5.Хар төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг сайжруулах, түүнийг зохистой хэлбэрээр хувьчлах, бүтээгдэхүүнийх нь нэр төрлийг олшруулж өртөг, зардал хямдруулах зэрэг үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх асуудлаар холбогдох байгууллагатай хамтран тодорхой санал боловсруулж, энэ оны эхний хагаст багтаан Засгийн газарт танилцуулахыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгасугай.


6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Түр зээл олгох тухай" Засгийн газрын 1994 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаар тогтоолын заалтын "... 2 сарын хугацаагаар ..." гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ


Сангийн сайд Э.БЯМБАЖАВ