A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДАРХАН ХОТЫН ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 53

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дархан хотын хар төмөрлөгийн үйлдвэрийн хүч чадлыг 1994 онд 60-аас доошгүй хувь эзэмшиж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд шуурхай борлуулах, эдийн засгийн үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор хайлалтыг шөнийн ээлжинд шилжүүлэх зэрэг үйлдвэрлэл, зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч ажиллахыг худалдаа, үйлдвэрийн яам /Ц.ЦОГТ/, Дархан хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа /Л.АМАРСАНАА/-д даалгасугай.

2.Хар төмөрлөгийн үйлдвэрийг барьж байгуулахтай холбогдуулан авсан яаралтай төлөх зээлийн хүүг бүрэн, Оросын Холбооны Улсын "Совинвест" компани болон Япон Улсын "Иточу" корпорацид төлөх үндсэн өрийн хүүгийн 50 хувийг тус тус бүтээгдэхүүний өрийн өртөгт тусгах замаар 1994 онд багтааж төлөх арга хэмжээ авахыг Худалдаа, үйлдвэрийн яам /Ц.ЦОГТ/, Хар төмөрлөгийн үйлдвэрийн захиргаанд даалгасугай.

3.Дархан хотын Хар төмөрлөгийн үйлдвэрийн 2 дугаар ээлж болох төмрийн хүдэр олборлох уурхай, ангижруулсан төмрийн үйлдвэрийн төсөл боловсруулах, барьж байгуулахтай холбогдуулан зардласан олон улсын тендерийн дүнг энэ оны 4 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үндэсэний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Худалдаа, үйлдвэрийн яам //Ц.ЦОГТ/-д даалгасугай

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ