A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН САНХҮҮГИЙН ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 236

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг тогтворжуулах, санхүүгийн чадавхийг дээшлүүлж, үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр бий болгох, дэлхийн банкны Веsac хөтөлбөрийн төслийн судалгааны ажлын эхлэлд дэмжлэг үзүүлэг зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын төсвөөс 1992-1994 онд олгосон зээл 1709,5 сая төгрөг, 728,0 мянган ам долларыг хүүгийн хамт Төмөрлөгийн үйлдвэрийн тайлан тэнцлээс чөлөөлөн төлбөрийг төвлөрсөн төсвийн шууд хөрөнгө оруулалтад тооцохыг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй.

2.Үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны Веsac хөтөлбөрийн хүрээнд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт олгогдох хөрөнгөнөөс суутгаж тооцох нөхцөлтэйгээр төсвөөс 430,0 сая төгрөгийн зээл олгохыг Сангийн сайд П.Цагаан, олгосон зээлийг зориулалтын дагуу ашиглахад хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН