A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 2 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 32

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дархлалын олдмол хомсдол өвчний халдвар авсан буюу өвчилсөн хүмүүс эрхэлж болохгүй аижл, үйлчилгээг хавсралтын ёсоор тогтоосугай.

2.Дархлалын олдмол хомсдол өвчний халдварт өртөмтгий болон халдвар тараах боломж бүхий бүлгийг тогтоож, уг бүлэгт хамаарагдах хүмүүст дархлалын олдмол хомсдол өвчний халдвар илрүүлэх үзлэг, шинжилгээ хийх, халдвар авсан буюу өвчилсөн хүмүүст хяналт тавих, эмнэлгийн тусламж үзүүлэх тухай журам тогтоож мөрдүүлэхийг Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д даалгасугай.

3."Зарим нэр төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлэхийг журамлах тухай" Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсын хилээр зөвшөөрөлтэй нэвтрүүлэх бараа, бүтээгдэхүүний жагсаалтын 8-д цус, цусны бүтээгдэхүүн, донорын эд эрхтэнийг Эрүүл мэндийн яамны тодорхойлолтоор хилээр оруулж, гаргаж байхаар нэмж тусгасугай.

4.Цус, цусны бүтээгдэхүүн, донорын эд эрхтэнийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих шаардлагыг 1994 оны 3 дугаар сарын 1-ний дотор тогтоон журамлаж мөрдүүлэхийг Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА), Гаалийн ерөнхий газар (Г.СЭСЭЭР)-т даалгасугай.

5.Аймаг, хот, нийслэлд дархлалын олдмол хомсдолын халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэдийг өргөн оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх Үндэсний хороо (Л.ЭНЭБИШ), аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дархан, Эрдэнэт, Чойр хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА