Хэвлэх DOC Татаж авах
ДӨРГӨН, ТАЙШИРЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДӨРГӨН, ТАЙШИРЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2005 оны 3 дугаар сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 33



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж байгуулах зориулалтаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, барилгын материал, машин механизмын тоо, хэмжээг технологийн тасралтгүй ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр хянан баталж, гаалийн бүрдүүлэлтийг нь төслийн талбарт хийх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү, Улсын гаалийн ерөнхий газар /Х.БААТАР/-т тус тус даалгав


2.Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, барилгын материал, машин механизмыг тасралтгүй нийлүүлэх шаардлагыг харгалзан 2008 он хүртэлх хугацаанд ”Булган”, “Бургастай”-н хилийн боомтуудыг байнгын ажиллагаатай болгох асуудлыг БНХАУ-ын талтай тохирч холбогдох саналыг боловсруулж шийдвэрлүүлэхийг Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү нарт даалгав


3.Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын төслийн хэрэгжилтэд монголын талаас хяналт тавих үүрэг бүхий төслийн нэгжүүдийн 2006, 2007 оны үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусгаж, хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү нарт үүрэг болгов.


4. Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын барилгын ажлын явцад орон нутгийн зүгээс щаардагдах бүхий л арга хэмжээнүүдийг тухай бүр шуурхай авч хэрэгжүүлэн, дэмжиж ажиллахыг Ховд, Говь-Алтай аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.


Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ


Түлш, эрчим хүчний сайд Т.ОЧИРХҮҮ