A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДӨРГӨНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 113

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дөргөний Усан цахилгаан станцыг барих ажлын санхүүжилтын баталгаа болох 3.0 (гурван) сая ам.долларын аккредитив нээх хөрөнгийн эх үүсвэрийг 2003 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийх замаар гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгаж, аккредитив нээхийг Монгол банк (О.ЧУЛУУНБАТ)-нд зөвлөсүгэй.

2. Цаашид Дөргөний Усан цахилгаан станцыг барих ажлын санхүүжилтэд зориулан 3.0 (гурван) сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг 2004 оноос эхлэн жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт тус тус үүрэг болгосугай.

3. Дөргөний Усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД