A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2002 оны З дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

ДӨРГӨНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Дөргөний усан цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн орлогоос бүрдүүлэх сангаас З.0 (гурван) сая ам.доллартай тэнцэх дэмжлэг үзүүлэх, тусламжийн барааны орлогыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

2. Дөргөний усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2003 оноос жил бүр З.0 (гурван) сая ам.доллартай тэнцэх эх үүсвэрийг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж байхыг Санхүү,эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай.

З. Дөргөний усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхэд улсын төсвийн ачааллыг бууруулах зорилгоор БНХАУ-ын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.

/ 2, 3 дах заалтуудыг 2002 оны 273 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН