Хэвлэх DOC Татаж авах
ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН АЖИЛТНЫ ЦАЛИНГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН АЖИЛТНЫ ЦАЛИНГИЙН ТУХАЙ


1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 169



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Дипломат төлөөлөгчийн газарт ажиллахаар томилогдсон хүн бэлтгэл хийх, буцаж ирээд томилолт хүлээх,түүнчлэн анх явж очих болон бүрмөсөн буцаж ирэх хугацаанд ногдох хөдөлмөрийн хөлсийг бодож олгохдоо Монгол Улсын холбогдох байгууллагын адилтгах албан тушаалын хөдөлмөрийн үндсэн хөлсний хэмжээг баримталж байхаар тогтоосугай.


2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны цалингийн тухай" Засгийн газрын 199О оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2ОЗ дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "албан тушаалтанд валютаар цалинжаагүй хугацаанд төгрөгөөр олгох цалингийн хэмжээг З дугаар хавсралтаар" гэсэн болон мөн тогтоолын 2 дугаар хавсралтын тайлбарын "д" заалтын "томилогдсон ганц бие /эхнэр, нөхөр, хүүхэдгүй/, мөн" гэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Гадаад харилцааны сайд Ц.ГОМБОСҮРЭН