Хэвлэх DOC Татаж авах
ДОРНОД АЙМГИЙН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ХАРЪЯАЛЛЫН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДОРНОД АЙМГИЙН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ХАРЪЯАЛЛЫН ТУХАЙ


1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 218



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Дорнод аймгийн Нисэх онгоцны буудлын 26 га эдэлбэр газар бүхий барилга байгууламжийг Иргэний агаарын тээврийг удирдах газрын мэдэлд шилжүүлсүгэй..


2.”БНМАУ-ын нутаг дэвсгэрт байрласан Зөвлөлтийн цэргийн аэродромыг БНМАУ-д буцалтгүйгээр шилжүүлэн өгөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ”-ний заалтуудын хэрэгжилтийг хангаж онцгой шаардлагатай үед Нисэх онгоцны буудлын барилга байгууламжийг батлан хамгаалахын зориулалтаар ашиглах тусгай журмыг боловсруулж ажиллахыг Хөдөө аж ахуй, үйлдвэр, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Р.Одонбаатар нарт даалгасугай.


3.Онгоцны буудлын харъяалал Иргэний агаарын тээврийг удирдах газарт шилжсэнтэй холбогдуулж өмч хөрөнгийг тус газрын балансад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгасугай.


4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зарим аэродромыг Батлан хамгаалах яамны мэдэлд шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаар тогтоолын 1 дэх заалтын “...Дорнод аймгийн Хэрлэн сумын...” гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ


Хөдөө аж ахуй, үйлдвэр, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ